2021-02-17Cyber security

Ухаалаг Гар Утасны Аюулгүй Байдлыг Хангах Зөвлөмж

Таны ухаалаг гар утас бол дижитал ертөнцийн түлхүүр юм. Та интернетээс хүссэн зүйлээ үзэх, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, имэйл илгээх, төлбөрийн мэдээллээ гар утаснаасаа хялбархан удирдах зэрэг олон зүйлийг ухаалаг гар утаснаас хийх боломжтой. Гэвч эдгээр бүх үйлдлүүд зөвхөн нэг төхөөрөмжид агуулагдаж байгаа нь та банкны карт, цалин, бэлэн мөнгө, иргэний үнэмлэх, ажлын газрын баримт бичгүүдийг нэг цүнхэнд авч явж байгаагаас ялгаагүй зүйл гэдгийг тэр бүр авч үздэггүй мэт байдаг.

Хэрэв та ухаалаг гар утсандаа ямар нэгэн хамгаалалтыг хэрэгжүүлээгүй бол эдгээр бүх мэдээллээ өөр хүнд зүгээр хэлээд өгч байгаа гэсэн үг юм.  Иймд бидний зүгээс та бүхэнд ухаалаг гар утасны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөмжийг хүргэж байна. 

Андройд утасны аюулгүй байдлыг хангах нь:

- Илүү найдвартай байхын тулд андройд гар утасныхаа дэлгэцийн түгжээг идэвхжүүлээрэй;

- Андройд төхөөрөмжөө хэзээ ч битгий root хийгээрэй;

- Зөвхөн албан ёсны Android Store-оос програм татаж авах;

- Төхөөрөмжөө Google Android вирусны эсрэг програмаар шинэчлэх;

- .APK өргөтгөлтэй файлуудыг шууд татаж авахгүй байх;

- Үйлдлийн системийг тогтмол шинэчилж байх;

- Имэйл, дансны нууц үгийг зааж өгөх боломжтой. Android Protector гэх мэт үнэгүй хамгаалагч програмыг ашиглах;

- Хэрэглэгчийн мэдээллийг агуулсан Home дэлгэцээ өөрчлөх хэрэгтэй;

- Аюулгүй байдлыг сайжруулахын тулд андройд төхөөрөмждөө шифрлэлтийг идэвхжүүлэх;

- Өөр хүмүүс таны мэдээллийг үзэхээс урьдчилан сэргийлэхийн тулд AppLock ашиглан хувийн мэдээллийг агуулдаг аппликэйшн, файлуудаа түгжих;

- Google Play-ээс програм суулгахаас өмнө шаардлагатай зөвшөөрлүүдийг уншиж, програмын бодит үйл ажилллагаатай нийцэж буй эсэхийг шалгаад тухайн програмд бусад хүмүүсийн өгсөн сэтгэгдэл, үнэлгээг унших;

- Ухаалаг утсаа бусадтай хуваалцаж ашиглахдаа хэрэглэгч бүрийн нууцлалыг хамгаалахын тулд олон хаяг үүсгэх;

- Андройд төхөөрөмж дээрээ GPS-г идэвхжүүлж, алдагдсан, эсхүл хулгайлагдсан үедээ хянах боломжтой болгох;

- Lookout Mobile Security, ЗСХ Mobile Device Manage, эсхүл SeekDroid зэрэг гуравдагч програмуудыг ашиглан андройд төхөөрөмж дээрх нууц өгөгдлийг алдсан тохиолдолд сэргээх боломжтой.

Дараах тохиргоонуудыг өөрчлөх:

"Visivle Passwords"-

Гар утасруугаа нэвтрэх үед шаарддаг нууц үгийг дэлгэцэн дээр харуулахаас сэргийлэх хэрэгтэй. Хэрэв тантай ойрхон байгаа гуравдагч этгээд үүнийг харвал таны нууц үгийг тааварлах шаардагагүй мэдэх боломжтой юм. 

"Use Secure Credentials" -

Програм бүр дээр аюулгүй байдлын мэдээллийг агуулсан гэрчилгээ байдаг бөгөөд энэ чухал мэдээлэлрүү гуравдагч этгээд халдахаас сэргийлэх хэрэгтэй. 

"Wi-FI" -

Та Wi-FI-аа асаасан тохиолдолд

Automation

холболтоор тантай ойр байгаа сүлжээрүү холбогддог. Үүнийг хэрэгцээгүй тохиолдолд идэвхгүй болгох хэрэгтэй. Хэрвээ та өөрөө мэдээгүй байх үед олон нийт ашигладаг, нууцлалгүй сүлжээнд холбогдсон тохиолдолд таны бүх мэдээлэл алдагдах эрсдэлтэй юм. 

- Таны хувийн мэдээллийг шаардсан програмуудыг ашиглахгүй байх;

- Android-д зориулсан ExpressVPV , VyprVPN гэх мэт VPN үйлчилгээнүүдээр дамжуулан интернетийн урсгалыг шифрлэх;

- Аппликэйшн дээр харагддаг зар сурталчилгаануудыг хориглох;

- Андройд мобайл төхөөрөмж дээрээ хоёр шаттай байталгаажуулалтыг идэвхжүүлэх;

- Нууц үгийн оронд SmartLock автоматаар нэвтрэх фунцкийг идэвхгүй болгох;

- Нууц үгээ найдвартай удирдахын тулд LastPаss зэрэг нууц үгийн менежерийн програмуудыг суулгаж ашиглах

Жич: Та дээр дурдсан онцлог шинж чанаруудыг

Setting -> Connections and Settings-> More-> Security замаар ихэнх Андройд төхөөрөмжүүдийн аюулгүй байдал хэсгээс олж болно.

Android хамгаалах хэрэглүүрүүд:

- Kaspersky Mobile Antivirus

- Avira Antivirus Security

- Avast Antivirus

- McAfee Mobile Security

- Lookout Security & Antivirus

- Sophos Mobile Security

Бид дараагийн дугаар IOS утасны аюулгүй байдлыг хангах зөвлөгөөг хүргэх болно.

Хуваалцах

Санал болгох нийтлэл

Student Reviews
5.0
(35+ reviews on Facebook)
profile
Анхбаяр
“Very good training center thank you so much.”
profile
Мөнхтөр
“Сургалтын орчин болон тоног төхөөрөмж, багш нарын заах арга барил сайн.”
profile
Нямбаяр
“Өөрийнхөө ямар түвшинд явааг мэдэж авлаа. Үнэхээр тархиа цэнэглэлээ. Баярлалаа”
profile
Батмөнх
“Mikrotik сургалт амжилттай дууслаа. Сургалтын төвийн хамт олондоо баярлалаа.”
profile
Энхболд
“Чадварлаг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Ажлын өндөр амжилт хүсье.”
profile
Баясах
“Лабораторийн орчноо хамгийн сайн бүрдүүлсэн газар шүү.”
profile
Шинэбаяр
“Docker & Kubernetes сургалтанд хамрагдлаа. Сургалтын чанарт сэтгэл хангалуун байлаа.”
profile
Соёомбо
“Сургагч багшийн мэдлэг, ур чадвар, сургалтын өгөөж болон сургалтын орчин хангамж таалагдсан”
profile
Х. Уранцэцэг
“Сургалтанд хамрагдсандаа сэтгэл халуун байна. Сургалтын төвдөө амжилт хүсье.”
profile
Батцэрэн
“Шинэ зүйл сурсандаа баяртай, сэтгэл хангалуун байна.”
profile
Анхбаяр
“Very good training center thank you so much.”
profile
Мөнхтөр
“Сургалтын орчин болон тоног төхөөрөмж, багш нарын заах арга барил сайн.”
profile
Нямбаяр
“Өөрийнхөө ямар түвшинд явааг мэдэж авлаа. Үнэхээр тархиа цэнэглэлээ. Баярлалаа”
profile
Батмөнх
“Mikrotik сургалт амжилттай дууслаа. Сургалтын төвийн хамт олондоо баярлалаа.”
profile
Энхболд
“Чадварлаг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Ажлын өндөр амжилт хүсье.”
profile
Баясах
“Лабораторийн орчноо хамгийн сайн бүрдүүлсэн газар шүү.”
profile
Шинэбаяр
“Docker & Kubernetes сургалтанд хамрагдлаа. Сургалтын чанарт сэтгэл хангалуун байлаа.”
profile
Соёомбо
“Сургагч багшийн мэдлэг, ур чадвар, сургалтын өгөөж болон сургалтын орчин хангамж таалагдсан”
profile
Х. Уранцэцэг
“Сургалтанд хамрагдсандаа сэтгэл халуун байна. Сургалтын төвдөө амжилт хүсье.”
profile
Батцэрэн
“Шинэ зүйл сурсандаа баяртай, сэтгэл хангалуун байна.”
© 2023 ICT Training LLC