Өдөр тутамдаа мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь...
Өдөр тутамдаа мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь...
Сүүлийн үед хүмүүсийн интернет хэрэглээ өсөж Facebook болон бусад нийгмийн сүлжээнүүдийг ашиглахаас гадна интернет банк, мобайл банк зэрэг үйлчилгээнүүдийг амьдралдаа өргөн хэрэглэдэг болоод байгаа билээ. Нийгмийн сүлжээ бол хүмүүсийн хувийн орон зайгаас гадна бусадтай харилцах, танилын хүрээгээ тэлэх нэг төрлийн хэрэгсэл болоод байгаа
Сүүлийн үед хүмүүсийн интернет хэрэглээ өсөж Facebook болон бусад нийгмийн сүлжээнүүдийг ашиглахаас гадна интернет банк, мобайл банк зэрэг үйлчилгээнүүдийг амьдралдаа өргөн хэрэглэдэг болоод байгаа билээ. Нийгмийн сүлжээ бол хүмүүсийн хувийн орон зайгаас гадна бусадтай харилцах, танилын хүрээгээ тэлэх нэг төрлийн хэрэгсэл болоод байгаа. Мөн интернэт болон мобайл банкны үйлчилгээнүүд нь цаг зав хэмнэх, амьдралыг хөнгөвчлөх хэрэгсэл мөн боловч тэр хэрээрээ аюулгүй байдлын эрсдлийг дагуулсаар байгаа.
Хамгийн наад захын мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах арга бол нууц үг байдаг. Гэтэл манай иргэдийн хувьд зөв зохистой хэрэглээний мэдлэггүй учраас нууц үгийн мэдээллээ их алдаж хохирох тохиолдлууд гарсаар байна. Ингэж нууц үгээ алдсанаар хувийн мэдээлэл мөн дансны мэдээлэлээ алдаж цаашлаад бүр мөнгөө хулгайд алдах, луйвардуулах үндэслэл болж байна.
Нууц үг алдаж байгаа энгийн шалтгаануудыг дурдвал
- Нууц үгээ өөрийн болон гэр бүлийнхнийхээ төрсөн өдрөөр хийх,
- Утасны дугаараараа хийх,
Бүх хэрэглээндээ ганцхан эсвэл ойролцоо нууц үг ашиглах зэрэг нь нууц үгээ алдах нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Мөн Facebook дээрээ public тохиргоотойгоор төрсөн өдөр, утасны дугаар, имэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ ил тавих, элдэв янзын сонжоонууд руу орох/Та ямар одтой адилхан бэ? Та ямар киноны баатартай адилхан бэ? Г.м/ энэ төрлийн сонжоог үзэхдээ та өөрийн хувийн мэдээллийг авах зөвшөөрлийг уг апликэйшн зохиогч, эзэмшигчдэд өгч байгаа юм. Эдгээр мэдээллээ тэд юунд ашигладаг нь тодорхойгүй ч наад зах нь эдгээр мэдээллээр таны нууц үгийг тайлах боломжийг олгодог. Цаашлаад гадаад сонжоо бол бүр орж үзэхгүй байхыг зөвлөж байна.
Эдгээр нь Монголчуудын хийдэг нийтлэг үйлдлүүдийг нэг юм. Энэ нь өөрсдөө хувийн мэдээллээ гэмт этгээдүүдэд тарааж өгч байгаатай агаар нэг. Мартдаг учраас гээд банк болон facebook гэх зэрэг нууцлал шаарддаг хэрэгслүүддээ нэг нууц үг ашиглах нь олонтоо. Нэгийг нь л алдахад бүх хэрэгслээ аюулд оруулж байгаагаа ойлгохгүй хэвээр л байна. Мөн дээрээс нь Location буюу өөрийнхөө хаана байгааг байнга олон нийтэд зарладаг. Орчин үед нийгэм чөлөөтэй болсон ч хүн бүр таны хувийн мэдээллийг мэдэж байх ёстой гэсэн үг биш бас бид ойр дотно гээд найзууддаа гэрийнхээ түлхүүрийг хувилаад тарааддаггүй шүү дээ. Өөрийн хувийн мэдээллээ нууцлах гэдэг нь өөрийн амьдралын аюулгүй байдлаа гэмт этгээдүүдээс урьдчилан сэргийлэх энгийн арга юм шүү.
Ингээд танд өөрийн аюулгүй байдлаа өдөр тутамдаа хамгаалах энгийн хэдэн зөвлөгөөг хүргэе!
- Бусдад нууц үгээ дамжуулахгүй байх,
- Нууц үгээ ашиглаж байхдаа хэн нэгэнд харуулахгүй байх,
- Аливаа төхөөрөмжүүдэд/гар утас, компьютер/ нууц үгээ хадгалахгүй байх,
- Өөрөөс тань өөр хүн бодож олохооргүй мөн том үсэг, жижиг үсэг, тэмдэгт, тоо зэрэг олон төрлийн зүйлсийн ашиглаж нууц үгээ зохиогоорой гэж зөвлөмөөр байна.
Монголчууд их сониуч ард түмэн дэлгүүрт кассан дээр дугаарлаж байхдаа тооцоо хийж байгаа нэгний түрүүвч рүү өнгийх, картын пин одоо хийхэд нь харах мөн утасны түгжээгээ тайлахад нь сэмхэн тагнах гэх мэт хэтэрхий сониуч.
Аюулгүй байдлаа хамгаална гэдэг цүнхэндээ хутга шөвөг нуугаад явахыг бус харин НУУЦ үгээ НУУЦЛАХ –аас эхлэдэг болсон цаг иржээ хүмүүс минь. НУУЦ-ыг нууцаар нь хадгалцгаая!
Нийтлэлийг бичсэн: System Center сургалтын төв
Хамтдаа энэ сэдвээр ярилцсан: Хасбанкны Аюулгүй Байдлын Албаны Ахлах Шинжээч О.Энхбат
Хуваалцах