2021 онд болон цаашдын технологийн 6 тренд
2021 онд болон цаашид технологийн 6 тренд
2020 онд бид олон бэрхшээлүүдтэй нүүр тулсан боловч технологийн салбарт сайн мэдээнүүд гарсаар байна. Өнгөрсөн онд бидний хамгийн ихээр анзаарсан зүйл бол бидний амьдралын ихэнх буюу эрүүл мэнд, боловсролоос эхлээд ажил, энтертаймент зэрэг бүхий л салбарт хэр чухал вэ? гэдгийг мэдсэн явдал байлаа.
Технологи нь сая сая хүмүүсийн хэрэглээ болохын хэрээр илүү сайжрах хэрэгцээ үүсч байна.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн үйл явцад мэдээллийн сүлжээ, үүлэн технологи, аюулгүй байдал болон дижитал технологиуд маш том үүрэгтэй оролцож байна. Одоогийн бидний нөхцөл байдлаас үл шалтгаалан ирээдүйн технологийн хөгжлийг түүчээлэх шилдэг технологийн трендүүдийг танилцуулъя.
**1. Дижитал хуваагдлыг холбох гүүр: 5G болон WIFI 6 **
Covid-19 цар тахал нь бидэнд дэлхийн улс, үндэстнүүдийн хамгийн тэгш бус байдлыг тодотгон харуулж байна. Дэлхийн хүн амын тэн хагас нь цахим орчинд хандах боломжгүйгээс үүдэн боловсрол, бизнес болон эрүүл мэндийн салбар дахь боломжуудад хүрч чадахгүй байна. Ихэнх ул орнуудын хүн амын алслагдмал байдал нь дижитал хуваагдлыг бий болгож байна.
5G болон Wifi 6 зэрэг утасгүй сүлжээний шинэ үеийн технологиуд нь дижитал хуваадлыг арилгах боломжийг бий болгож байна.
Эдгээр технологиудын ачаар бид шилэн кабель хүрэх боломжгүй Африкийн алслагдсан тосгодоос эхлээд уугуул Америкийн нөөц газруудад ч гэсэн өргөн зурвастай, хурдтай, хоцрогдол багатайгаар сүлжээнд холбогдох боломжтой болно.
Түүнчлэн эдгээр технологиуд нь хүний нөөц, эрүүл мэнд, үйлдвэрлэл болон боловсролын салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Утасгүй технологийн хөгжил нь дижитал хуваагдлын золиос болж буй сая сая хүмүүсийн хувьд шинэ гарцыг нээнэ гэдэгт бид итгэж байна.
**2. Сенсоруудын эрин үе: **
Сүүлийн жилүүдэд бид IoT технологийн талаар их сонсож байгаа. Сүлжээний дэвшилтэт технологиуд, шинэ үеийн утасгүй технологиуд болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар бид IoT-н боломжуудыг харж эхэлж байна. Түүнчлэн хямд, ухаалаг сенсоруудын тусламжтайгаар бид хүрээлэн буй орчин, цахилгаан хэрэгслүүдтэй төвөггүйхэн холбогдох, харилцах, мэдээлэл цуглуулах, удирдах зэрэг боломжууд нээгдэж байна. Сенсоруудын цуглуулах өгөгдлийг ашиглан бид илүү эрүүл, үр ашигтай орчинг бий болгож чадвна. Wifi, байршил тогтоох технологуудыг IoT-д ашиглан онлайн хамтын ажиллагааны платформуудад нэгтгэн ажиллуулах замаар өрөөний темдератур, чийгшил, агаарын чанарын үзүүлэлтийг хянаж, ашиглалт багатай, эсхүл хэт ачаалалтай орон зайг олж илрүүлэх боломжтой. Гэвч сенсеоруудын хүчин чадал хавьгүй илүү юм. Жишээлбэл тамирчдад зориулсан сенсорууд тамирчны биеийн байдлын өөрчлөлтийг мэдэрч, тохиолдож болох эрсдэлээс сэргийлэх дохио өгөх боломжтой.
Сенсоруудын цуглуулсан мэдээлэлд тулгуурлан хиймэл оюун ухаан нь илүү үр ашигтай шийдвэрүүдийг гарган хариу арга хэмжээ авахад гол үүрэг гүйцэтгэнэ.
**3. Энгийн, найдвартай, нууц үг шаардлагагүй аюулгүй байдал: **
2020 онд зайнаас ажиллаж буй хүмүүс үүлэн технологийн олон платформд олон төхөөрөмжөөс хандаж ажилласан нь аюулгүй байдлын цар хүрээг тэлж өгсөн. Эндээс бүх төрлийн цахим орчны халдлагыг түргэн хугацаанд илрүүлэх, хамгаалах нь нэн чухал болоод байна. Энэхүү хэрэгцээ нь аюулгүй байдлын нэгдсэн, автоматжсан, мөн энгийн хэрэглээ болон хяналттай байхыг шаардаж байна. Аюулгүй байдлын хамгийн том шаардлагуудын нэг нь цогц орчинд халдлагыг үнэн зөв илрүүлэх явдал юм.
Zero Trust гэх ойлголт нь "Баталгаажуулалтгүйгээр хэн ч хандах боломжтой байх" гэдэг зарчмыг хангахаар хөгжүүлэгдсэн. 2021 онд Аюулгүй байдлын үр дүнгийн судалгаанд оролцогчдын 39% нь Zero Turst-д тулгуурлан ажиллаж байгаа гэсэн бол 38% нь энэ чиглэлрүү явж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй зэрэгцэн биометрик дээр суурилсан технологиудыг хэрэглэгч болон энтерпрайзийн аль аль нь түлхүү ашиглаж байгаа нь нууц үг ашигладаггүй ирээдүй ойрхон байгааг илтгэж байна.
**4. Өөрийн ашиглах технологиудад л төлбөр төлөх: **
Байгууллагууд бүх зүйлийг багтаасан програм хангамжуудад хөрөнгө оруулсаар ирсэн. Энэ нь хэрэглэгчид өөрсдийн хэрэглэдэггүй програм ханамжийн онцлог (feature)-т мөнгө төлсөөр ирсэн гэсэн үг юм. Өнөөдөр Software as service технлогийн ачаар байгууллагууд хүссэн үедээ өөрсдийн хэрэгцээнд тааруулан програм хангамжийн feature-уудыг сонгон авч ашиглах боломжтой болсон. Онсайт болон үүлэн орчинд програм хангамжаар дамжуулан илүү олон төрлийн feature болон capability-г хэрэглэх боломжтой болохын хэрээр хэрэглээний моделууд цаашид ч шилжих төлөвтэй байна. Учир нь "Та хэрэглээгээрээ төл" моделыг олгож буй уян хатан байдал болон зардал хэмнэх боломжийг эсэргүүцэхийн аргагүй юм.
"Та хэрэглээгээрээ төл" модел нь байгууллагуудад IT-д зарцуулах зардлаа тооцоолоход илүү уян хатан боломж олгодог ба Cisco 2021 оны CIO болон удирдах түвшний ажилчдын оролцсон судалгааны тайланд дээрх моделуудруу шилжихийг 85% нь чухал гэж үзсэн бол 43% нь маш чухал гэж үзжээ.
5. Ирээдүйн түлхүүр: Хурдан, найдвартай үйлчилгээ:
Цар тахлын эхэн үед байгууллагууд таамаглашгүй өөрчлөлтүүдэд маш хурдтай дасан зохицох шаардлагатай байсан. Энэхүү хурдыг бий болгох гол зүйлсийн нэг нь үүлэн технологи байсан. Олон байгууллагуудын хувьд зардлаас үл хамааран харилцагчид, ажилчдынхаа хурдтай өөрчлөгдөх хэрэгцээг хангах нь чухал байв.
10 сарын дараа гэхэд бизнесүүдийн гол аппликэйшнууд маш тархмал байдалтай болсон байлаа. Ажиллах хүч өмнө нь байгаагүйгээр илүү хөдөлгөөнтэй болсон. Мөн системүүдийн шаардлага урьд өмнө нь байгаагүйгээр өөрчлөгджээ.
Цаашид ч мэдээллийн технологийн багууд илүү их хурдтай болох хэрэгтэй. Сайжруулсан хяналтын шийдлүүдийн тусламжтай багууд бүх зүйлийг хянахын оронд зөвхөн шаардлагатай өгөгдөл, өгөдлөөс гарах ойлголтын хянах аргачлалруу шилжих болно. Ирээдүйн өсөлт, өрсөлдөхүйц байдал болон найдвартай байдлыг хангахад өгөгдлөөс гарах ойлголтууд болон автоматжуулалтын аль аль нь чухал нөлөөтэй.
6. Хэрэглэгчдэд үйлчлэхээс эхлээд тэднийг сэтгэл хангалуун байлгах:
Ухаалаг утасны аппликейшны тусламжтайгаар бид онлайн худалдан авалт, инернет банкны үйлчилгээ хийх, мөн Ковид-19 халдварттай хүний байршлыг тогтоох зэрэг маш олон үйлчилгээ авч байна. Мобайл аппликейн нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хэрэглэгчтэй холбогдох, хэрэглэгчдийг ойлгох боломжийг олгож байна. Ихэнх бизнесийн үйл ажиллагаа аппликейшн дээр явагддаг болжээ. Аппликейшны дэвшилтэт ажиллагаа нь цаг алдалгүйгээр хэрэглэгчийн хувийн харилцаанд тулгуурласан хурдан шуурхай хариулах явдал юм. Ингэснээр хэрэглэгчид ямар нэг асуудал тулгарах үед репорт гаргах шаардлагагүйгээр харилцагч байгууллага нь хурдтай найдвартайгаар хэрэглэгчид тохирсон хариу өгч чадна. Хиймэл оюун ухаанд суурилсан хувийн тохиргоо ба хэрэглэгчдийн тохиргоонуудын талаар цуглуулсан туршлага нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг илүү оролцоо сайтай болгох, илүү сэтгэл хөдөлгөм байлгах, үнэнч байдлыг нэмэгдүүлэхэд зорьж байна.
Мэдээллийн технологийн салбарт инноваци хурдацтай явагдаж байгаа тул шинэ технологийг ашиглан илүү уян хатан, мэдрэмжтэй, найдвартай байгууллагуудыг бий болгох асар их боломж байна. Үүний зэрэгцээ улс орныхоо амьдралыг сайжруулахын тулд шинэ технологиудыг ашиглах шаардлага бидний өмнө ирээд байна.
Та аль технологийн трендийг сонирхож байна вэ?
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Мөнхбаяр
Эх сурвалж: https://newsroom.cisco.com/
Хуваалцах