Overlay Сүлжээ болон Underlay сүлжээ ямар ялгаатай вэ?
Overlay сүлжээ гэж юу вэ?
Overlay сүлжээ нь Software Defined Network [SDN] -ийн хөгжил, хэрэгжүүлэлтийн явцад заавал дурьдагдах ёстой учир сэдвүүдийн нэг болжээ. Overlay нь физик сүлжээний дээд хэсэгт байрлах давхарга [layer] бөгөөд софтвер ашиглан абстраст сүлжээний давхарга үүсгэж олон тусдаа салангид ажиллаж буй виртуал сүлжээг хооронд холбоход ашигладаг арга юм. Overlay сүлжээнд байгаа бүх төхөөрөмжүүд өөр нэг Overlay сүлжээний төхөөрөмжүүдтэйгээ холбогдоно. Overlay сүлжээний бүх төхөөрөмжүүд хоорондоо логик, эсхүл вирвула линкээр холбогддог бөгөөд эдгээр холболт бүр нь Underlying сүлжээний замтай харгалзан тохирч байдаг.
Overlay сүлжээ нь дараах протоколуудыг агуулдаг. Үүнд:
- virtual Extensible LAN [VXLAN]
- Network Virtualization using Generic Encapsulation [NVGRE]
- Stateless Transport Tunning [SST]
- Generic Routing Protocol [GRE]
- IP multicast, NetworkVirtualization Overlays 3 [NVO3]
Overlay сүлжээний нийтлэг жишээнүүд бол peer-to-peer, client-server зэрэг тархмал (distributed) систем, аппликейшнүүд юм. Учир нь overlay сүлжээний төхөөрөмжүүд интернетээр дамжиж холбогддог.
Overlay сүлжээний талаар та юу мэдэж байх хэрэгтэй вэ?
1. Overlay сүлжээ бол сүлжээний дэд бүтэц (физик бүрэлдэхүүн хэсэг) дээр үндэслэн логик сүлжээний холболт үүсгэдэг бөгөөд физик сүлжээний дээр байрладаг.
2. Overlay сүлжээний төхөөрөмжүүд хоорондоо холбогдохдоо логик, эсхүл виртуал линк ашиглаж overlay топологи үүсгэдэг. Мөн эдгээр төхөөрөмжүүд underlying сүлжээнд физик холболтоор холбогдсон байж болно.
3. Overlay сүлжээний зорилго нь сүлжээний дахин төлөвлөлт шаардахгүйгээр дутуу ажиллагаа, функцийг нэмэх юм.
4. Overlay сүлжээ нь одоо байгаа сүлжээн дээр виртуал, эсхүл физик төхөөрөмжийг холбодог.
5. 2 ширхэг overlay төхөөрөмж логик холболтоор хоорондоо холбогдохын тул underlying (физик сүлжээ) сүлжээнд хэд хэдэн төхөөрөмж дээгүүр дамиж боломжтой ба төхөөрөмж хоорондын зайнаас үл хамаарч холболт хийгдэнэ.
6. Overlay сүлжээ нь бүх аппликейшнн төхөөрөмжүүдийг хооронд нь холбохдоо point-to-point, multicast, random зэрэг олон төрлийн холболт хийх боломжтой.
7. Overlay сүлжээнд VXLAN, NVGGRE, SST, GER, NVO3 зэрэг портоколууд багтана.
8. Overlay сүлжээний хэрэгжүүлэлтийн жишээнд VPN, peer - to - peer (P2P), content delivery network (CDN), VolP үйлчилгээ (skype гэх мэт) болон бусад төрлийн SDN дэмждэггүй үйлчилгээнүүд орно.
**Underlay сүлжээ гэж юу вэ? **
Underlay сүлжээ нь overlay сүлжээний суурь бөгөөд бидний мэдэх сүлжээний физик топологи буюу дэд бүтэц юм. Өөрөөр хэлбэл underlay нь сүлжээн дээгүүр пакетийг дамжуулах үүрэг гүйцэтгэдэг үндсэн сүлжээ юм. Дата төвийн орчинд физик underlay сүлжээ нь ямар ч физик төхөөрөмжийг (server, storage, router, switch, firewall) бусад физик төхөөрөмжтэй IP сүлжээний холболт хийх үүрэгтэй.
**Underlay Сүлжээний талаар та юу мэдэж байх хэрэгтэй вэ? **
1. Underlay сүлжээ бол overlay сүлжээг үүсгэх боломжоор хангадаг физик дэд бүтэц юм.
2. Underlay сүлжээ нь сүлжээний нэг цэгээс нөгөө цэгрүү хоцрогдол багатай, өндөр хурдтай холболтоор хангадаг.
3. Underlay сүлжээний онцлог нь overlay сүлжээг илүү үр ашигтай болгох холболтыг гүйцэтгэх.
4. Underlay сүлжээний төлөвлөлт нь технологийн хязгаарлалтаас шалтгаалж өргөтгөх боломж бага байхаар хийгдэнэ.
5. Underlay сүлжээнд олон замаар зэрэг өгөгдөл илгээх боломж бага байх хэрэгтэй.Учир нь олон замаар өгөгдөл зэрэг илгээснээр ачаалал үүсч сүлжээ дамжуулалтын гүйцэтгэл муудах магадлалтай.
6. Underlay сүлжээ нь патек дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
| | | | | --- | --- | --- | | Харьцуулалт | Underlay сүлжээ | Overlay сүлжээ | | Тодорхойлолт | Underlay сүлжээ нь өөр дээрээ Overlay сүлжээг бий болгох боломжтой сүлжээний физик дэд бүтэц юм | Overlay сүлжээ нь underlay сүлжээний дээр үүсдэг виртуал сүлжээ юм | | Траффикийн урсгал | Свич, рутер зэрэг сүлжээний төхөөрөмж дээр пакетийг дамжуулдаг | Overlay ашиглан холбогдож байгаа төхөөрөмжүүд виртуал линкээр пакетаа дамжуулдаг | | Нэвтрүүлэх хугацаа | Шинэ үйлчилгээ, функцийг тохируулахын тулд хугацаа их шаарддаг | Шинэ функц нэвтрүүлэхэд хурдан | | Пакетийн удирдлага | Техник хангамж дээр суурилсан | Програм хангамж дээр суурилсан | | Пакет encapsulation хийх | Пакет дамжуулалт болон найдвартай байдал нь 3 болон 4-р түвшинд хийгдэнэ. | Эх үүсвэрээс хүлээн авагч хүртэл пакетийг encapsulation хийдэг тул нэмэлт талбар ашигладаг | | Олон замаар зэрэг дамжуулах | Олон замаар зэрэг өгөгдөл илгээх боломж бага хэрэгжүүлнэ. Учих нь олон замаар өгөгдөл зэрэг илгээснээр ачаалал үүсч сүлжээ дамжуулалтын гүйцэтгэл муудах магадлалтай. | Виртуал сүлжээнд олон замаар зэрэг өгөгдөл дамжуулахыг дэмждэг. | | IP хаягийн түрээсийг удирдах | NAT эсвэл VRF дээр суурилж хаягийн тусгаарлалт хийх ба энэ нь том сүлжээний орчинд хүндрэл учруулж болзошгүй | IP хаягийн давхцалыг удирдаж зохицуулах боломжтой. | | Өргөтгөх боломж | Технологийн хязгаарлалтаас шалтгаалж бага зэрэгийн өргөтгөл хийдэг | Underlay сүлжээтэй харьцуулахад илүү их өргөтгөх чадвартай байхаар загварчлагдсан. Underlay сүлжээ 4096 хүртэлх VLAN дэмждэг бол Overlay сүлжээ VXLAN ашиглан 16 сая VLAN дэмжих боломжтой | | Пакет хүргэлт | Пакетийг хүлээн авагч руу хүргэх үүрэг гүйцэтгэдэг | Пакет хүргэлтийн ачаалал байхгүй | | Протоколууд | Ethernet switching, VLAN, Routing гэх мэт | VXLAN, NVGRE, SST, GRE, NVO3 |
Эх сурвалж:
http://www.vivadifferences.com
http://networklessons.com
Хуваалцах