2023/04/24IP Network

CCIE хүрэх аяллын тэмдэглэл - 2

CCIE хүрэх аяллын тэмдэглэл - Г.Энхбаяр ( Mobicom )

CCIE

Та өөрийнхөө тухай манай блогийн уншигчдад танилцуулна уу

Мобиком Корпорацад ажилладаг Ганбатын Энхбаяр гэдэг. Саяхан CCIE #66198 (Enterprise) эзэмшигч болсон.

Та Cisco-той холбогдсон түүхээсээ хуваалцвал хаанаас таны аялал эхэлсэн бэ?

Миний хувьд их сургуульд байхдаа анх Cisco certificate-ийн талаар сонсож байсан. CCNA-н эхний 2 шатны сургалтад 2006-2007 онд сууж амжилттай хамгаалж байсан. 2013 онд CCNA RS-д байгууллагаасаа сууж байсан юм. Тухайн үедээ CCNA шалгалтад бэлтгэлгүй орж унаж байлаа. Түүнээс хойш ажил дээр Cisco төхөөрөмжүүд дээр түлхүү ажиллаж илүү туршлагажиж мэдээлэлтэй болсны дараагаар ахин сургалтад суух боломж олдож өмнөх мэдлэг туршлагаа бататгаж, мөн гүнзгийрүүлэх алхам эхэлсэн гэж хэлж болно. 2019 онд дахин шалгалтаа өгч CCNA сертификаттай инженер болж байсан. Cisco-той холбоотой карьераа он дарааллаар нь жагсаах юм бол:

• CCNA (2019)

• CCNP Encor (2022)

• CCNP Enarsi (2022)

• CCIE Lab (2023) эхний оролдлогоор амжилттай өгсөн.

CCIE-д хэрхэн бэлдэж эхэлсэн бэ? ( Хувь хүн талаасаа болон мэргэжилийн талаас )

CCIE шалгалтын агуулга буюу Blueprint харах хэрэгтэй. Тухайн агуулгыг өөрийн ур чадвар болон мэдлэгтэйгээ харьцуулаад таны хувьд ямар сэдэв дээр сул тал байна түүнээсээ эхлээд бэлдсэн зүгээр гэж миний хувьд зөвлөх байна.

Хувь хүн талаас:

  • Юун түрүүнд ойр дотнын бүх хүмүүсээсээ дэмжлэг авах шаардлагатай бөгөөд шалгалтад бэлдэх бүхий л хугацаанд тууштай урам зоригтойгоор бэлдэхэд маш том дэмжлэг болдог тул эхнэр, нөхөр, хүүхэд, найз нөхдөөсөө дараагийн хэдэн сар хангалттай цаг хугацааг зарцуулж чадахгүй тухайгаа хэлж, зөвшөөрөл авах хэрэгтэй
  • Цагийн менежментийг зөв хийж бүхий л цагаа бэлтгэлдээ зарцуулах
  • Та яах гэж CCIE шалгалт өгөх гэж байгаагаа тов тодорхой 3-5 шалтгааныг бичих. Энэ нь та ирээдүйд шантрах үед, ядрах үед, зугтмаар санагдах үед таныг урамшуулах маш чухал зүйлс байх болно
  • Хэзээ ч битгий бууж өг

Мэргэжлийн талаас:

  • Боломжтой бол богино хугацааны Bootcamp сургалт авах.
  • Видео хичээлүүд үзэх
  • Ном унших
  • Боломжтой бол тэдгээр судалсан зүйлсээ бодит орчинд туршиж үз.
  • Зорилго нэгтэй залуустай хүрээлэл үүсгэж хамтдаа бэлд

Bootcamp сургалтаас та маш их эрч хүчийг тэндээс олох болно. Миний хувьд Bootcamp сургалтад багийн хамт олонтойгоо хүрээлэл үүсгэн бэлдсэн нь надад маш их тус дэм болсон.

Та шалгалтын орчны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өмнөх нийтлэлээс уншаарай.

https://www.ict-training.mn/blogs/2018-01-31-ccie-journey

Шалгалтын төрлүүдийн тухай дэлгэрүүлбэл

CCIE Theory буюу онол нь сүүлд шинэчлэгдсэнээр CCNP Encor шалгалтыг өгснөөр лаб ( Lab practice )-н шалгалт өгөх эрх нээгдэнэ. CCNP Encor шалгалт нь 120 мин дотор 100-110 хооронд тест өгөх ёстой. Тестийн хэлбэрүүд нь Олноос нэгийг сонгох, Олноос олныг сонгох, Хооронд нь харгалзуулан сонгох гэх мэт олон тестийн хэлбэрүүдээр авна. Онолын шалгалт амжилттай өгснөөр Лаборатори шалгалт өгөх эрх нь нээгдэнэ. Онолын шалгалтыг өгснөөр CCIE 50% хүрчихлээ гэж ойлгож болохгүй зөвхөн нөхцөлийг хангаж байна гэж ойлгож болно. Энэ шалгалт нь өөрөө CCNP-н нэг хэсэг. CCIE Laboratory буюу практик шалгалт: Практик шалгалт нь Design буюу тестийн шалгалт, DOO( Deploy, Operate, Optimize) 2 хэсгээс бүрдэнэ. Шалгалтын дүн нь дараах 3н шаардлагыг хангаж байж тэнцсэн гэж үзнэ.

Үүнд:

  1. Design хэсгийн босго оноонд хүрсэн байх.
  2. DOO хэсэг босго оноонд хүрсэн байх.
  3. Нийт босго оноонд хүрсэн байх.

Дээрх гурван шаардлагыг хангаж байж шалтгалтад тэнцсэнд тооцно. Өөрөөр хэлбэл Pass + Pass + Pass = Fail байх боломжтой гэсэн үг.

Шалгалтын төлбөрийн хувьд ямар зардалтай байсан бэ?

Exam Theory(CCNP Encor): 400$ (Монголд өгч болно. Жишээ нь System Center дээр)

Exam LAB: 1600$ Зөвхөн дараах газруудад өгөх боломжтой

( Bangalore, Beijing, Bogota, Brussels, Orlando, Dubai, Hong Kong, Johannesburg, Mexico, Moscow, Research Triangle Park, San Jose, Singapore, Sydney, Tokyo, Toronto, Wuhan )

Дээрх зардал дээр онгоц болон хоол унаа, буудлын зардлууд нэмэгдэх болно. Шалгалтаас нэг хоногийн өмнө очиж шалгалт өгөх газраа очиж үзэх хэрэгтэй. Ингэснээр мэдэхгүй газар төөрөх , хоцрох асуудлаас сэргийлэх давуу талтай.

Хэрэв та онолын шалгалтандаа тэнцсэн бол Лабораториор шалгалтын өдрөө сонгоно.

Бэлтгэлийн явцад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

• Давт давт бас дахин давт

• Траффик урсгалыг маш сайн ойлгох

• Байж болох бүх нөхцөлийг шалгах

Та шалгалтын бэлтгэл явцаас дэлгэрэнгүй хуваалцвал ?

Миний хувьд ганцаараа биш багаараа бэлдэж энэхүү амжилтад хүрсэн бөгөөд багийн амжилт гэж үзэж байгаа. Учир нь эхлээд бид Монголдоо bootcamp сургалтыг мэргэжлийн түвшинд авч хэрхэн бэлдэх онол болон практик дээр маш сайн бэлтгэгдэж чадсан бөгөөд сургалтын дараа маш шаргуу бэлдэж хэн нэгнийхээ чадахгүй зүйл дээр тусалж , нэг нэгнээ урамшуулж урам зориг өгч багаараа маш сайн хамтарч чадсан. Өмнө нь мэдээж өгөөд амжилтгүй болсон жишээнүүдийг мэдэх тул сургалтад хамрагдахаасаа өмнө харанхуй баримжаагүй орсон гэж хэлж болно. Бэлтгэлийн явцад өдөр болгон дадлагажиж өөрийн болгосноор хонгилын үзүүр гэрэл асаж өөртөө улам итгэлтэй болсон.

CCIE шалгалт шинэчлэгдээд удаагүй байсан үед өгсөн ч тэр үү маш олон шинэчлэлтүүд байсан бөгөөд ажил дээрээ тэр бүр ашигладаггүй шинээр нэвтэрч буй ойлголтууд дээр их challenge гарсан. Тэр бүрд сайн чиглүүлэгч багш нарын тусламжтай хурдан урагшилж , хамтдаа суралцаж байсан нь маш давуу талтай байсан.

Дүгнээд хэлбэл:

Та өөрөө өөртөө боломжийг нээн зоригтой байж тууштай системтэйгээр бэлдэж чадвал хүрэх боломжтой гэдгийг ойлгож авч зөвхөн сертификатаас гадна цааш цаашдаа илүү өөртөө итгэлтэй байдлыг олж авч чадсандаа маш их баяртай байна.

🔥 Өөрийн олж авсан туршлага , шалгалтын бэлтгэл арга барилаасаа харамгүй хуваалцсан танд баярлалаа 🔥

Хуваалцах

Санал болгох нийтлэл

Student Reviews
5.0
(35+ reviews on Facebook)
profile
Анхбаяр
“Very good training center thank you so much.”
profile
Мөнхтөр
“Сургалтын орчин болон тоног төхөөрөмж, багш нарын заах арга барил сайн.”
profile
Нямбаяр
“Өөрийнхөө ямар түвшинд явааг мэдэж авлаа. Үнэхээр тархиа цэнэглэлээ. Баярлалаа”
profile
Батмөнх
“Mikrotik сургалт амжилттай дууслаа. Сургалтын төвийн хамт олондоо баярлалаа.”
profile
Энхболд
“Чадварлаг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Ажлын өндөр амжилт хүсье.”
profile
Баясах
“Лабораторийн орчноо хамгийн сайн бүрдүүлсэн газар шүү.”
profile
Шинэбаяр
“Docker & Kubernetes сургалтанд хамрагдлаа. Сургалтын чанарт сэтгэл хангалуун байлаа.”
profile
Соёомбо
“Сургагч багшийн мэдлэг, ур чадвар, сургалтын өгөөж болон сургалтын орчин хангамж таалагдсан”
profile
Х. Уранцэцэг
“Сургалтанд хамрагдсандаа сэтгэл халуун байна. Сургалтын төвдөө амжилт хүсье.”
profile
Батцэрэн
“Шинэ зүйл сурсандаа баяртай, сэтгэл хангалуун байна.”
profile
Анхбаяр
“Very good training center thank you so much.”
profile
Мөнхтөр
“Сургалтын орчин болон тоног төхөөрөмж, багш нарын заах арга барил сайн.”
profile
Нямбаяр
“Өөрийнхөө ямар түвшинд явааг мэдэж авлаа. Үнэхээр тархиа цэнэглэлээ. Баярлалаа”
profile
Батмөнх
“Mikrotik сургалт амжилттай дууслаа. Сургалтын төвийн хамт олондоо баярлалаа.”
profile
Энхболд
“Чадварлаг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Ажлын өндөр амжилт хүсье.”
profile
Баясах
“Лабораторийн орчноо хамгийн сайн бүрдүүлсэн газар шүү.”
profile
Шинэбаяр
“Docker & Kubernetes сургалтанд хамрагдлаа. Сургалтын чанарт сэтгэл хангалуун байлаа.”
profile
Соёомбо
“Сургагч багшийн мэдлэг, ур чадвар, сургалтын өгөөж болон сургалтын орчин хангамж таалагдсан”
profile
Х. Уранцэцэг
“Сургалтанд хамрагдсандаа сэтгэл халуун байна. Сургалтын төвдөө амжилт хүсье.”
profile
Батцэрэн
“Шинэ зүйл сурсандаа баяртай, сэтгэл хангалуун байна.”
© 2023 ICT Training LLC