Cisco CCIE лаборатори шалгалтын шинэчлэлтийн тухай
CCIE EI Lab -ийн шалгалт хэр шинэчлэгдсэн бэ?
Одоогоос 2 жилийн өмнө буюу 2020 оны 2 сарын 24 -ний өдрөөс эхлэн Cisco компани бүх сургалтынхаа агуулгыг шинэчилсэн хэлбэр лүү шилжүүлсэн билээ. Тэр тусмаа сүлжээний инженерүүдийн сайн мэдэх CCNA (Cisco Certified Network Associate), CCNP (Cisco Certified Network Professional), CCIE (Cisco Certified Internetwork Expert) төвшний сургалтын агуулга болон албан ёсны сертификатын шалгалтад өөрчлөлт орсон. Энэ удаа бид CCIE Enterprise Infrastructure лаб -ийн шалгалтын шинэчлэлийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Хуучин CCIE Routing and Switching (2020 оны 2 сарын 24-нөөс өмнөх) шалгалт нь үндсэн 2 хэсгээс бүрддэг байсан. Үүнд:
-
400-101 кодтой CCIE R&S written exam буюу онолын шалгалт ( 90 – 110 асуулттай, 2 цаг )
-
CCIE Routing and Switching лабораторийн шалгалт (8 цаг)
CCIE written exam 400-101 кодтой онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд CCIE lab шалгалт өгөх эрх нээгддэг байсан бол 2020 оны 2 сарын 24-ний өдрөөс эхлэн 400-101 кодтой онолын шалгалтыг авахаа больсон.
Хуваалцах