Чулуун зэвсгийн үеэс автоматжсан сүлжээний инженерийн эрин үе
The Network Engineer OLD
/Хуучин сүлжээний инженер /
Мэдээлэл технологийн эрэлттэй мэргэжилтэн болох сүлжээний инженер нь байгууллагын гадаад болон дотоод сүлжээний төхөөрөмжийн оновчтой төлөвлөлт , тохируулга болон сүлжээний гэмтлийг илрүүлж сайжруулснаар бизнесийг үйл ажиллагааны хэвийн байдлыг тасралтгүй явуулахад чухал үүрэгтэй харилцаа холбооны ажилтан байсаар ирсэн. Сүлжээний инженерүүд Layer 2 , Layer 3 түвшний төхөөрөмж дээр ажиллах тэдгээрийг автоматжуулах зорилгоор TCL ,EEM, Expect Scripts зэрэг програмчлалын чадварыг эзэмшсэн байдаг.
TCL script тухай: https://bit.ly/2Ti7YXP
EEM script тухай: https://bit.ly/2LEfeJt
Сүлжээний инженерүүд свитч, рутер, хаб, галт хана зэрэг сүлжээний үндсэн төхөөрөмжүүд дээр төвлөрөн бусад виртуал машины холболт хийдэг vSwitch( виртуал свитч) мөн сервер вендороос гаргасан тэдгээр зориулсан өндөр өгөгдөл дамжуулах өндөр хурдны Blade Switch-үүдыг сервер, системийн ажилтнууд голцуу хариуцан ажилладаг байсан. Гэвч виртуал машин дотор LB - линукс бридж болон container гарч ирсэн. Түүгээр ч зогсохгүй CLOUD үйлчилгээ гарч ирснээр виртуал машин доторх container-үүд cloud үйлчилгээтэй холбогдох шаардлагатай болсон.
Сүлжээний инженерүүд OSI 7 түвшинт загварын зөвхөн Түвшин 1: Физик, Түвшин 2: Өгөгдлийн холбоо, Түвшин 3: Сүлжээ, Түвшин 4: Дамжуулах зэрэг түвшингүүд дээр голчилж Түвшин 5,6,7 дээр анхаарал хандуулдаггүй байсан. Технологи улам нарийн хөгжиж байгууллагууд “ DIGITAL NETWORK “ руу шилжсэнээр инженерүүд бид OSI 7 түвшинт загварыг бүрэн мэддэг байх шаардлагатай тулгарч байна. Энэхүү шилжилт нь сүлжээний дараах дөрвөн үеийг харуулж байна.
The Four Ages of Networking (Сүлжээний дөрвөн үе)
ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ**:******
- _ Spanning Tree_
- _ VLAN_
Чулуун зэвсгийн үед сүлжээний инженерүүд бид Spanning Tree болон VLAN –д санаа зовдог байсан. Сүлжээний тасалдлаас сэргийлж нөөц холболтыг үүсгэхийн тулд Loop – ээс сэргийлэх шаардлага гарч бидэнд Spanning Tree хэрэгтэй болсон. Spanning Tree convergence болох хугацаа 45 – 60 секунд л зарцуулдаг тул үүнд анхаарлаа хандуулахаа больж дараа нь VLAN –ийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр байгууллагын алба, хэлтэс тус бүрийн сүлжээг тусгаарлаж сүлжээний урсгалыг үр ашигтай зарцуулах болсон.
ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕ**:**
- Routing Protocols
- WAN Design
- IP – magedon
Чулуун зэвсгийн үе дууссанаар ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕ эхэлсэн. Хүрэл зэвсгийн үед бид Layer 3 дээр RIP, EIGRP, OSPF зэрэг замчлалын протоколд илүү анхаарал хандуулдаг болсон. Хүрэл зэвсгийн үе IPv4 хаягаас IPv6 хаяг руу шилжих тал дээр төвлөрсөн.
СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕ**:**
- SDN
- OpenFlow
- Controllers
- Overlays
- MP-BGP
- VXLAN
- Micro-Segmentation
- White Box
Сэргэн мандалтын үед сүлжээний ойлголт шинээр дахин төрсөн гэж хэлж болно. Энэ үед програм хангамжаар тодорхойлсон сүлжээ (SDN), Openflow, Multi-protocol – BGP, VxLAN зэрэг шинэ ойлголтууд гарч ирсэн бөгөөд эдгээр нь зогсолтгүй хөгжсөөр дараагийн үе болох Programmable Age - ийг бидэнд авчирсан.
** ПРОГРАМЧЛАХ ҮЕ:**
- Cloud
- Python
- REST / APIs
- NETCONF / YANG
- “Fabrics”
- NFV
- DevOps
- Containers
Дөрөвдүгээр үе буюу “PROGRAMMABLE AGE”- д сүлжээний төхөөрөмжүүдийн ажиллагаа болон тохиргоог бүрэн автоматжуулах бөгөөд үүнд CLOUD их нөлөө үзүүлэхээс гадна Python програмчлалийн хэл сүлжээний инженерүүд ба дэд бүтцийн автоматжуулалтад маш чухал үүрэгтэй болж байна. Үүгээр ч зогсохгүй бид REST /APIs, NETCONF /YANG, Fabric, NFV, DevOps, Container-уудын талаар мэдэх шаардлагатай болсон.
Бизнесийн байгууллагууд дижитал шилжилтийг нэвтрүүлснээр сүлжээний эрин үе чулуун зэвсгийн үеээс programmable үе хүртэл маш хурдацтай хөгжиж байна.
Програмчлал, автоматжуулалт, API болон шинэ технологиуд хурдацтай гарч ирж байгаад инженерүүд бид өөрсдийгөө хоцрогдсон гэж бодолгүй эерэгээр хүлээн авч, өөрсдийгөө хөгжүүлэн мэдлэгээ ахиулах үе ирж байна.
Today’s Network Engineer /Одоогийн сүлжээний инженер/
Step Approach to Network programmability
Дараах 3 үе шатаар бид Network Programmability –г эзэмшиж чадна. Үүнд:
PHASE 1:
Сүлжээний тохиргооноос түр хугацаагаар хөндийрч core programming skill-д суралцах:
- Python
- REST APIs
- JSON/XML
- git/GitHub
PHASE 2:
Linux дээр ажиллах чадвараа нэмэгдүүлэх:
- Linux Skills
- Ansible
- Docker
- NETCONF /YANG
PHASE 3:
- Linux Networking
- Container Networking
- NFV
Дээрх үе шатуудыг дамжсаны дараа сүлжээний инженер дараах чадваруудтай болно.
Харин та чулуун зэвсгийн үед үлдчихлээ гэж санаа зовох хэрэггүй **Network Programmability –**г дээр дурьдсан үе шатын дагуу судалснаар хурдацтайгаар PROGRAMMABLE AGE-д очих боломжтой.
Эх сурвалж: https://developer.cisco.com/
Хуваалцах